Бүртгүүл → Хүсэлт утсанд ирнэ → Чатлаж тохирно → Ажлаа хийж дуустал → Мөнгөө ав. Facebook постонд хэн орох гэж хүлээх шаардлагагүй.
Ямар ажил хийдэг, хаана үйлчилдэг, үнийн санал — сонгож бөгл. Дараа нь Болор AI танай профайлыг үйлчлүүлэгчийн хүсэлтэд автоматаар тааруулна.
Танай ойролцоо байгаа үйлчлүүлэгч хүсэлт бичихэд утсанд Push мэдэгдэл ирнэ. Хэн, юу, хэдэн километр зайд, хэдэн төгрөгийн ажил гэдгийг нэг харцаар харна.
💡 Хамгийн ойрхон, дундаж үнэлгээ өндөр байгаа хүнд эхэлж ирнэ.
Тохирсон үйлчлүүлэгчтэйгээ шууд чат нээгдэнэ. Хаяг илгээ, цаг тохир, тусгай зүйлээ асуу. Тохироод дуусмагц захиалга хоёр талд баталгаажина.
Ажил дуусмагц үйлчлүүлэгч болон та хоёулаа "Дууссан" гэж баталгаажуулна. Төлбөр хоёрын хооронд шууд явна — бэлэн, дансаар эсвэл QPay-ээр. Tyc гүйлгээнээс шимтгэл авахгүй.
Хэдэн ажил хийсэн, хэдэн төгрөг олсон, дундаж үнэлгээ хэд, ирэх долоо хоногт хэдэн захиалга байгааг бүгдийг нэг дэлгэцээс харна. Илүү 5 одтой болох тусам илүү хүсэлт танай руу ирнэ.